Сэтгүүлзүйн салбарын шилдгүүдийг тодруулна
Монголын Сэтгүүлзүйн салбарын 2014 оны шилдгүүдэд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ өнөөдөр 12:00 цагт Нийслэлийн иргэний танхимд болно.
Мэдээллийн алба

Монголын Сэтгүүлзүйн салбарын 2014 оны шилдгүүдэд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ өнөөдөр 12:00 цагт Нийслэлийн иргэний танхимд болно. 2014 онд амжилт бүтээлээрээ тэргүүлсэн хэвлэл мэдээллийн шилдгүүдийг тодруулах тус арга хэмжээнд ажил хөдөлмөр, амжилт бүтээлээрээ тэргүүлж буй сэтгүүлчид оролцох юм байна.
Тодруулбал, “Монголын сэтгүүлзүйн салбарын 2014 оны шилдгийн шилдэг”-ийг “Оны шилдэг сэтгүүлч”, “Оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн хоёр багцаар дараах номинациар шалгаруулна. Үүнд:
ОНЫ ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ:
ГРАН ПРИ: Монгол Улсын 2014 оны шилдгийн шилдэг сэтгүүлч
Шилдгийн шилдэг сэтгүүлч .
Оны шилдэг сэтгүүлч:
2014 оны сонины шилдэг сэтгүүлч
2014 оны сэтгүүлийн шилдэг сэтгүүлч
2014 оны радио, ФМ-ийн шилдэг сэтгүүлч
2014 оны телевизийн шилдэг сэтгүүлч
2014 оны мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч
2014 оны орон нутгийн сонины шилдэг сэтгүүлч
2014 оны орон нутгийн телевиз, радиогийн шилдэг сэтгүүлч
2014 оны гэрэл зургийн шилдэг сэтгүүлч
ОНЫ ШИЛДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА:
ГРАН ПРИ: 2014 оны Монгол Улсын шилдэг Хэвлэл мэдээллийн байгууллага
Шилдгийн шилдэг Хэвлэл мэдээллийн байгууллага
Оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага:
2014 оны шилдэг сонин
2014 оны шилдэг сэтгүүл
2014 оны шилдэг радио, ФМ
2014 оны шилдэг телевиз
2014 оны шилдэг мэдээллийн сайт
2014 оны шилдэг кабелийн суваг
2014 оны олон суваг дамжуулах үйлчилгээний шилдэг газар
2014 оны салбарын шилдэг хэвлэл
2014 оны орон нутгийн шилдэг телевиз
2014 оны орон нутгийн шилдэг сонин


















