“Сэв зураасгүй, шинэ” хэмээн хуучин, осолд орсон тээврийн хэрэгсэл зарж байсан тохиолдол хэд хэдэн удаа илэрчээ
худалдан авах гэж буй тухайн тээврийн хэрэгслийнхээ засвар үйлчилгээний талаарх мэдээллийг Авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сангаас харахыг Автотээврийн үндэсний төвөөс анхаарууллаа
Мэдээллийн алба

Сүүлийн үед тээврийн хэрэгслийг худалдаалахдаа “сэв зураасгүй, шинэ” хэмээн хуучин, осолд орсон тээврийн хэрэгсэл зарж байсан тохиолдол хэд хэдэн удаа илэрсэн.
Тиймээс иргэдийг аливаа эрсдэлээс сэргийлж, худалдан авах гэж буй тухайн тээврийн хэрэгслийнхээ засвар үйлчилгээний талаарх мэдээллийг Авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сангаас буюу www.autobox.mn сайтаас харахыг Автотээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.


















