Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэврэй суманд “Бид төлчин” сарын аян үргэлжилж байна

Өмнөговь аймгийн Сэврэй суманд “Бид төлчин” нэг сарын аян үргэлжилж байна. Ирэх сарын 19-нд өндөрлөх энэ аянд сумын иргэн бүр идэвхтэй оролцож, малчдад тусалж байгаа юм.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэврэй суманд “Бид төлчин” сарын аян үргэлжилж байна
Сэврэй суманд “Бид төлчин” сарын аян үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн Сэврэй суманд “Бид төлчин” нэг сарын аян үргэлжилж байна. Ирэх сарын 19-нд өндөрлөх энэ аянд сумын иргэн бүр идэвхтэй оролцож, малчдад тусалж байгаа юм. Байгууллага, аж ахуйн нэгжийн 25 албан хаагч амралтын өдөр хоёр малчин айлд очиж, тусалжээ.

Хүн бүл цөөнтэй айлд мал ид төллөж байгаа үед ирж тусалсан хүмүүст Сайншанд багийн малчин Б.Мөнхжаргал, Бүйлсэн багийн малчин Д.Мөнх-Оргил нарын гэр бүл чин сэтгэлээсээ баярлаж талархаж байгаагаа илэрхийллээ.

Хонинд явах, гэр зөөж барих, ишиг тавих, ингэ саах, хашаа хороог нь засаж сэлбэх, хотны чулуу түүж, хог цэвэрлэж, гортиг татах гээд олон ажил амжуулжээ. Хоёр малчин өрхөд нэг машин өвс хүргэсэн байна. “Бид төлчин” аяны хүрээнд сумын төвийн ажилгүй 20 иргэн, 20 айлд тав хоногийн хугацаатай тусалж байна гэж Өмнөговь аймгийн Сэврэй сумын Засаг дарга Н.Батсайхан ярьж байна.

Хуваалцах