Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

"Sextortion" нь үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг гэв

Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод саяхан зохион байгуулагдсан "Евроазийн хоёрдугаар удаагийн цахим гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хэсгийн уулзалт"-аас "Sextortion" буюу секс сүрдүүлгийн гэмт хэргийг үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг мөн гэж зарлалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Sextortion" нь үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг гэв
"Sextortion" нь үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг гэв. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод саяхан зохион байгуулагдсан "Евроазийн хоёрдугаар удаагийн цахим гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хэсгийн уулзалт"-аас "Sextortion" буюу секс сүрдүүлгийн гэмт хэргийг үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг мөн гэж зарлалаа. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчид нь бүлгийн зохион байгуулалтад орсон буюу удирдагч, дарамтлагч, холбоо тогтоогч гэсэн гурван түвшинд үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн хугацаанд Хонгконг, Сингапур, Филиппин улсын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд 58 хүнийг эрүүгийн хариуцлагад татаж 250 гаруй техник хэрэгслийг эд мөрийн баримтаар хураан авсан байна.

Урьдчилан сэргийлэх ажлыг зөв оновчтой зохион байгуулах нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга хэрэгсэл гэдгийг Интерполоос зөвлөж байгаа юм.

Хуваалцах