Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ш.Батхүү батлан даалтад гараагүй

“Жаст” группийн захирал Ш.Батхүү батлан даалтад гарч, эмнэлэгт хэвтсэн талаар мэдээлэл түгээд байгаа.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ш.Батхүү батлан даалтад гараагүй
Ш.Батхүү батлан даалтад гараагүй. Зураг: МҮОНРТ

“Жаст” группийн захирал Ш.Батхүү батлан даалтад гарч, эмнэлэгт хэвтсэн талаар мэдээлэл түгээд байгаа.

Ш.Батхүүг өнгөрсөн наймдугаар сард саатуулан хорьж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.доллар залилсан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

Одоогоор хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа бөгөөд яллагдагчаар татагдсан Ш.Батхүүг эмч нарын зөвлөлгөөний шийдвэрээр III шатны эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан тул Цагдан хорих төвөөс УКТЭ-т шилжүүлэн тусгай хяналт дор эмчилж байгаа аж.

Түлхүүр үг:Ш.Батхүү батлан даалтад гараагүй
Хуваалцах