Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Ш.Батхүү гомдлоосоо татгалзлаа

Улсын Дээд шүүхэд Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийн яллагдагч Ш.Батхүү нь гомдол гаргаж, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр шүүгчид хуваарилсан байна. Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хян

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ш.Батхүү гомдлоосоо татгалзлаа
Ш.Батхүү гомдлоосоо татгалзлаа. Зураг: МҮОНРТ

Улсын Дээд шүүхэд Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийн яллагдагч Ш.Батхүү нь гомдол гаргаж, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр шүүгчид хуваарилсан байна. Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцэхээр товлон зарласан болно.

Гэтэл яллагдагч Ш.Батхүү нь 2019 оны 10 дугаар сарын 4-ний баасан гаригт хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзах хүсэлт ирүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.5, 40.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцэх үндэслэлгүй гэсэн шийдвэр гаргалаа.

Хуваалцах