Ш.Батхүү нарын шүүх хуралдаан хойшиллоо
шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулав
Мэдээллийн алба

“Жаст”-ын Ш.Батхүү нарын 6 шүүгдэгчид холбогдох шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр товлогдсон. Гэсэн хэдий ч шүүгдэгч Г.Алтан өвчний учир хүндэтгэх шалтгаантай ирээгүй тул холбогдох баримтуудыг үндэслэн шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулавгэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.


















