Ш.Энхийн-Од: 2019-2021 онд “Prolific Prep” сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцахаар болсон
Ш.Энхийн-Од NBA-ын “Phoenix Suns” багийн тоглогч Josh Jackson, “Portland Trailblazers” багийн тоглогч Gary Trent Jr нарын сурч байсан “Prolific Prep” сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцахаар болжээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын бага хүү Ш.Энхийн-Од өнгөрсөн сард Монгол Улсад зохиогдсон 18 хүртэлх насны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-ий өндөр оноо авсан тоглогчоор нэрлэгдээд зогсохгүй, чадварлаг тоглогч гэдгээ харуулсан. Тэрбээр 2.01 метр, 75 кг жинтэй бөгөөд Монголоос NBA-д орсон анхны тоглогч болох мөрөөдөлтэй. Түүнчлэн АНУ-ын зургаан их, дээд сургууль Ш.Энхийн-Одыг элсүүлэх хүсэлтээ илэрхийлсэн. Тэгвэл Ш.Энхийн-Од NBA-ын “Phoenix Suns” багийн тоглогч Josh Jackson, “Portland Trailblazers” багийн тоглогч Gary Trent Jr нарын сурч байсан “Prolific Prep” сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцахаар болжээ.
Тэрбээр энэ тухайгаа өөрийн сошиал хаягаараа “АНУ-д ирээд нэг сар болж байна. Би энэ нэг сарын хугацаанд цаашид ямар сургуульд сурах талаар их бодлоо. Мөн урилга өгсөн хэд, хэдэн сургуулиудаар очиж уулзаж, бэлтгэлд нь орсон. Миний бие 2019-2021 онд “Prolific Prep” сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцахаар болсондоо маш их баяртай байна. Олон хүмүүстэй ярилцаж байж энэ шийдвэрийг гаргалаа. Энэ сургуульд NBA-ын тоглогч болох “Phoenix Suns” багийн тоглогч Josh Jackson, “Portland Trailblazers” багийн тоглогч Gary Trent Jr нар сурч байсан. Би энэ сонголтыг хийсэндээ маш их баяртай байна. Мөн намайг дэмждэг та бүхэндээ баярлалаа” хэмээлээ.


















