Ш.Түвдэндорж байнгын хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй
“Давхар дээл”-тэй болсон шинэхэн сайд хэзээ байнгын хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ хэзээ өгөх нь тодорхойгүй байна.
Мэдээллийн алба

Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдаж шинэ даргаа сонгох асуудлыг хэлэлцэх байсан ч хурал цуцлагдсан. Учир нь Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж байнгын хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй байсан юм.
Хуралдаанаар тус асуудлаас гадна Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай болох холбогдох хуулиуд, Хөдлөх эд хөрөгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай, Зөвшөөрлийн тухай зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж хурлыг С.Баярцогт даргалан явуулах гэтэл гишүүд зөвшөөрөөгүй юм.
Учир нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн хуулийн дагуу уг хурлыг Байнгын хорооны дарга даргалан явуулах дэгтэй тул ийнхүү бүхий л асуудлыг хэлэлцэх боломжгүй болжээ. “Давхар дээл”-тэй болсон шинэхэн сайд хэзээ байнгын хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ хэзээ өгөх нь тодорхойгүй байна.


















