Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдаар томилох асуудлыг шийднэ

Байнгын хороогоор хэлэлцсэний дараа уг асуудлыг энэ долоо хоногт мөн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдаар томилох асуудлыг шийднэ
Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдаар томилох асуудлыг шийднэ. Зураг: МҮОНРТ

Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга “давхар дээл”-ээ тайлахын тулд өөрийн хүсэлтээр сайдын албанаас огцорсон. Түүнийг сайдын ажлаа өгснөөс хойш ҮХАА-н сайдын ажлыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг давхар хариуцаж байгаа юм.

Ачаалал ихтэй хоёр яамыг нэг сайд давхар хариуцаж ажиллаж болохгүй гэж яаравчилж өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдан ҮХАА-н сайдаар ажиллах хүнийг сонгосон нь одоогийн Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж юм.

Намын Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан шийдвэрийг УИХ дахь АН-ын бүлэг дэмжсэн. Үүний дагуу өнөөдөр Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хамтран хуралдаж Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэх юм. Байнгын хороогоор хэлэлцсэний дараа уг асуудлыг энэ долоо хоногт мөн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж эцэслэн шийдвэрлэнэ.

Хуваалцах