Шаардлага биелүүлж, зөрчлөө арилгаагүй дэлгүүрүүдийг торгожээ
ШӨХТГ-аас О.Магнай дарга Номин, Миний дэлгүүрийг, Жаст, Магнай Трейд-ийг торгосон тухай хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.
Мэдээллийн алба

ШӨХТГ "Номин", "Миний дэлгүүр" сүлжээ дэлгүүр, "Жаст", "Магнай трейд" компаниудад торгууль оноосон талаар мэдээлэл хийлээ.
ШӨХТГ эдгээр дэлгүүрүүдэд иргэдийн санал, гомдлын дагуу шалгалт хийсэн бөгөөд лангуу болон кассын үнэ зөрүүтэй байдгаас гадна бараандаа өндөр хувь тооцож авдаг зэрэг зөрчил илэрсэн юм.
Үйлчлүүлэгч олон учраас энэ давуу талаа ашиглан импортоор орж ирсэн бүтээгдэхүүний үнийг арван хувь нэмэх ёстой ч 20 %- 30% хувь нэмдэг төдийгүй бусад зөрчлөө арилгаагүй ШӨХТГ-аас Номин холдинг компанийг нэг тэрбум нэг зуун сая төгрөгөөр, Миний дэлгүүрийг дөрвөн зуун сая төгрөгөөр торгожээ.
Түүнчлэн "Жаст", "Магнай трейд" нь есөн сард шатахууны үнээ нэмсэн бөгөөд үнэ бууруулах шаардлага хүлээж аваагүй байна. Мөн МТ нь Жаст-ыг худалдаж аваад "Магнай трейд"-ийг эргүүлээд Г.Дамням гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн байна.
Хуулийн давамгай байдалтай аж ахуйн нэгж эрхлэгч адил төрлийн бизнес эрхэлж өөртөө нэгтгэхдээ заавал зөвшөөрөл авах ёстой ч мөнгө, эрх мэдэл давамгайлсан гэж ШӨХТГ-аас үзэж "Магнай трейд"-ийг 2.3 тэрбум төгрөгөөр, "Жаст"-ыг гурван тэрбум төгрөгөөр торгожээ.


















