Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэл иргэдийг зөөвөрлөж байна

Хилээр иргэдийг тээвэрлэх тээврийн хэрэгсэлд нэн тэргүүнд аюулгүй байдал хангасан, өнгө үзэмжтэй гэх шаардлагыг тавьдаг. Гэтэл Замын-Үүдийн боомтоор стандартын шаардлага хангаагүй УАЗ 469 машин иргэдийг тээвэрлэсээр олон жил болж байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэл иргэдийг зөөвөрлөж байна
Шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэл иргэдийг зөөвөрлөж байна. Зураг: МҮОНРТ

Хилээр иргэдийг тээвэрлэх тээврийн хэрэгсэлд нэн тэргүүнд аюулгүй байдал хангасан, өнгө үзэмжтэй гэх шаардлагыг тавьдаг. Гэтэл Замын-Үүдийн боомтоор стандартын шаардлага хангаагүй УАЗ 469 машин иргэдийг тээвэрлэсээр олон жил болж байна. Уг нь жил гаруйн өмнө Замын-Үүд сумын Засаг дарга М.Баянмөнх шаардлага хангаагүй эдгээр тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргаж байсан юм.

Гэтэл энэ байдал өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй, нэг талын хаалга нь унасан, хойд тал нь онгорхой, шил цонх байхгүй зэрэг шаардлага хангаагүй авто машинаар иргэдийг тээвэрлэсэн байдал хэвээр байсаар байна. Энэ талаар Зам тээврийн яамны газрын дарга А.Мөнхболд “Одоогоор шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэл, УАЗ 469 машин явж байгаа. Аажимдаа цэгцлэнэ. Ингэхдээ одооноос хилээр гарах автобусны чиглэл, урсгалыг нэмж байгаа. Яваандаа шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг зорчигч сонгох шаардлагагүй болно. Энэ маягаар зах зээлийг нь хумих бодлого барьж байгаа” гэлээ.

Хуваалцах