Шаардлага хангахгүй 74 барилгыг нурааж, дахин төлөвлөж байна
Өнгөрсөн жил нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй 150 барилгын жагсаалтыг баталсан. Хуучин барилгыг дахин төлөвлөн барилгажуулах нь хувийн хөрөнгө оруулалт, төслийн хүрээнд хэрэгждэг.
Мэдээллийн алба

Өнгөрсөн жил нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй 150 барилгын жагсаалтыг баталсан. Хуучин барилгыг дахин төлөвлөн барилгажуулах нь хувийн хөрөнгө оруулалт, төслийн хүрээнд хэрэгждэг. Одоогоор ашиглалтын шаардлага хангахгүй 74 барилгыг дахин төлөвлөх ажил үргэлжилж байна.
Барилгыг дахин төлөвлөхөд төр, иргэн, хувийн хэвшлийнхний хооронд гурван талт гэрээ байгуулах шаардлагатай. Тухайн барилгын оршин суугчдын 80-аас дээш хувь нь дэмжээгүй тохиолдолд төслийг хэрэгжүүлэх боломжгүй гэж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Дахин төлөвлөлтийн хэлтсээс мэдэгдлээ.
Өнөөдрийн байдлаар Хан-Уулд 21, Баянзүрхэд 14, Баянгол дүүрэгт 39 барилгыг нурааж, дахин барилгажуулахаар ажиллаж байна.


















