Шаардлага хангахгүй байгаа төлбөрийн баримтын асуудлыг хөндлөө
НӨАТ-ын сугалаа өнгөрсөн хугацаанд дөрвөн удаа болж, нийт 14770 иргэн азтан болсон. Үүнээс өнөөдрийн байдлаар 4000 гаруй иргэний дансанд мөнгө нь орсон байна.
Мэдээллийн алба

НӨАТ-ын сугалаа өнгөрсөн хугацаанд дөрвөн удаа болж, нийт 14770 иргэн азтан болсон. Үүнээс өнөөдрийн байдлаар 4000 гаруй иргэний дансанд мөнгө нь орсон байна. Дараагийн сугалаа энэ бүтэн сайн өдөр болох юм. Үүнд амжиж бүртгүүлэх, иргэдийн зүгээс бүртгүүлсэн сугалаа нь үнийн зөрүүтэй гэх шалтгаанаар бүртгэгдэхгүй байна гэсэн гомдлууд ирж байна.
Он гарснаас хойш НӨАТ-ын нэгдсэн системд 27.000 гаруй аж ахуй нэгж байгууллага нэгдсэн. Зарим байгууллагын хэвлэж өгсөн баримт дээр НӨАТ-ын сугалаанд бүртгүүлэх үнийн дүн гэж тусдаа гаргаж байна. Энэ нь иргэдэд ойлгомжгүй байдал үүсгэж E.Barimt.mn сайтад бүртгүүлэхэд үнийн зөрүүтэй гээд бүртгэгдэхгүй тохиолдол гарч байна. Тэгвэл үнийн зөрүүтэй баримтуудыг яах вэ. Энэ талаар НӨАТ-ын төслийн Стратегийн албаны захирал Н.Энхбатаас тодрууллаа.


















