Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шаардлага хангахгүй барилгуудыг өмчийн бүртгэлээс хаслаа

Сонгинохайрхан дүүргийн 2, 3, 9, 11 дүгээр хорооны цогцолбор барилга, Хан-Уул дүүрэгт байрлах Ус сувгийн удирдах газрын эзэмшлийн барилгыг нийслэлийн Өмчөөс хасах тухай асуудлыг Өмчийн харилцааны газрын орлогч дарга М.Батсайхан НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцууллаа.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шаардлага хангахгүй барилгуудыг өмчийн бүртгэлээс хаслаа
Шаардлага хангахгүй барилгуудыг өмчийн бүртгэлээс хаслаа. Зураг: МҮОНРТ

Сонгинохайрхан дүүргийн 2, 3, 9, 11 дүгээр хорооны цогцолбор барилга, Хан-Уул дүүрэгт байрлах Ус сувгийн удирдах газрын эзэмшлийн барилгыг нийслэлийн Өмчөөс хасах тухай асуудлыг Өмчийн харилцааны газрын орлогч дарга М.Батсайхан НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцууллаа.

Сонгинохайрхан дүүргийн хороодын цогцолбор барилгуудыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2009 оны 11-303/1647, мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн 2013 оны 02-01-90/1106 тоот дүгнэлтүүдийг үндэслэн нурааж, шинээр барихаар болсон юм. Хан-Уул дүүргийн 9-р хороонд байршилтай “Ус сувгийн удирдах газар”-ын эзэмшлийн барилгыг “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд “Буянт-Ухаа” орон сууцны хорооллын цэвэр усны 20 худаг, 2 усан сан, насос станцын барилгыг шинээр барихтай холбогдуулан нийслэлийн өмчөөс хасахаар боллоо.

Түлхүүр үг:НИТХулаанбаатар
Хуваалцах