Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шаардлага хангахгүй орчинд үйлчилгээ эрхэлсэн газруудын тусгай зөвшөөрлийг цуцлах санал гаргав

Хоол хийх боломжгүй орчинд хоол хийж, иргэдэд үйлчилгээ үзүүлж байсан есөн газрын тусгай зөвшөөрлийг цуцлах санал гаргасан байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шаардлага хангахгүй орчинд үйлчилгээ эрхэлсэн газруудын тусгай зөвшөөрлийг цуцлах санал гаргав
Шаардлага хангахгүй орчинд үйлчилгээ эрхэлсэн газруудын тусгай зөвшөөрлийг цуцлах санал гаргав. Зураг: МҮОНРТ

Хоол хийх боломжгүй орчинд хоол хийж, иргэдэд үйлчилгээ үзүүлж байсан есөн газрын тусгай зөвшөөрлийг цуцлах санал гаргасан байна. Энэ саналаа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар Захирагчийн ажлын албанд хүргүүлжээ.

Иргэдийн гомдлын мөрөөр шалгалт хийхэд орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг дийлэнх газар хиншүү, тортог ихээр гаргадаг, агааржуулалтын дуу чимээ их гээд олон зөрчил илэрчээ. Хамгийн ноцтой нь гэвэл “Шаардлага хангахгүй орчинд хоол хийж иргэдэд зарж борлуулдаг” зөрчил байсан гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагч н.Хонгор мэдээллээ.

Орон сууцны нэгдүгээр давхарт хоол хийж иргэдэд үйлчилдэг 700 орчим газар нийслэлд ажиллаж байна. Зөрчил гаргасан нэр бүхий газарт албан шаардлага хүргүүлж, 45 аж ахуйн нэгж, байгууллагыг 16 сая төгрөгөөр торгосон байна.

Хуваалцах