Шаардлагатай асуудлыг очиж шалгана
Цаашид энэ хурлыг Ерөнхий сайд биш ЗГХЭГ-ын дарга удирдан явуулахаар тогтжээ.
Мэдээллийн алба

Сар бүр болдог "Хариуцлага, хяналт, хэрэгжилт" 11 дэх удаагийн цахим хурлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт удирдан явууллаа. Цаашид энэ хурлыг Ерөнхий сайд биш ЗГХЭГ-ын дарга удирдан явуулахаар тогтжээ. Мөн анхаарах шаардлагатай асуудал, ажлыг газар дээр нь очиж шалгаж байх болно гэж ЗГХЭГ-ын дарга онцлолоо. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан ирэх оны төсвийн тодотголоор урсгал зардлыг багагүй хэмжээгээр бууруулна. Үүнтэй холбогдуулан яам, агентлагуудын ажлын давхардлыг арилгах замаар төсөв хэмнэсэн бүтэц, зохион байгуулалтад орно. Түүнчлэн, Засгийн газраас эдийн засгийн хүндрэлийг давахад чиглэсэн тусгайлсан хөтөлбөр боловсруулж байна. Хөтөлбөрийн төлөвлөгөөнд яам, агентлагууд саналаа ирүүлээрэй гэж ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт сайд, төрийн нарийн бичгийн дарга нарт даалгалаа.


















