Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шаардлагатай дизель түлшний санхүүжилтийг шийдвэрлэлээ

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдаан 2016 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр боллоо. Хуралдаанаар Мөрөн сумын Дулааны станцыг нүүрсээр хангахад саад учруулж буй зам давааг засаж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шаардлагатай дизель түлшний санхүүжилтийг шийдвэрлэлээ
Шаардлагатай дизель түлшний санхүүжилтийг шийдвэрлэлээ. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдаан 2016 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр боллоо. Хуралдаанаар Мөрөн сумын Дулааны станцыг нүүрсээр хангахад саад учруулж буй зам давааг засаж, цасыг цэвэрлэхэд шаардлагатай 1тн дизель түлшний үнэ болох 2 сая төгрөгийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахаар шийдвэрлэв.

Мөрөн сумын Дулааны станц нь 3 хоногийн буюу 400 тн нүүрстэй байгаа бөгөөд нүүрс татах явцад цас орж Хөх хөтөл, Улаан богоч зэрэг газруудын даваа хаагдсаны улмаас нүүрс тээвэрлэлт зогсчээ. Авто зам арчлалтын "Хөвсгөл Азза" компани дээрх газруудад ажиллаж байгаа боловч түлшний асуудлаас болоод зогссон тул Онцгой комиссын хуралдаанаар ийнхүү шийдвэрэжээ.

Дулааны станц хэвийн үед 100-120 тн нүүрс түлдэг бол зарим шөнө хөрсөн дээр -36 градус хүртэл хүйтрэх тохиолдол гарчээ. Цаашид хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа тул хангалттай нүүрсийг нөөцлөхгүй бол Мөрөн сумын хэмжээнд хөлдөлт үүсэх эрсдэлтэй гэдгийг Дулааны станцын дарга Б.Мөнхсайхан хэлж байлаа.

Хуваалцах