Шаардлагатай тохиолдолд тасагт хэвтүүлнэ
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, ажилчид энэ сарын 13-17-ны өдрүүдэд байгууллага сурталчлах “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, ажилчид энэ сарын 13-17-ны өдрүүдэд байгууллага сурталчлах “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж байна.
Таван өдрийн турш үргэлжлэх уг арга хэмжээний үеэр тус төвөөс гэмтлийн үеийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлсэн шинэ оношилгоо, эмчилгээ, мэс заслын арга техник, осол гэмтлийн шалтгаан, урьдчилан сэргийлэх арга зам, тусламж үйлчилгээний талаарх бүхий л мэдээллийг олон нийтэд өгөх юм байна. Мөн эмнэлгийн тасаг, нэгжүүд өөрийн үйл ажиллагааны талаар болон хагалгааны үед хэрэглэгддэг бүтээгдэхүүн, багаж хэрэглэлийг танилцуулахын зэрэгцээ тасгийн эмч нар иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгнө. Түүнчлэн шаардлагатай тохиолдолд тасагт хэвтүүлэх арга хэмжээ авахаар төлөвлөжээ.


















