Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Шаардлагатай төсвүүдийг хэлэлцэж баталлаа

АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 32 дугаар хуралдаан долоодугаар сарын 1-нд болж, зочдыг хүлээн авах нислэг үйлдвэрлэлийн бэлэн байдал,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шаардлагатай төсвүүдийг хэлэлцэж баталлаа
Шаардлагатай төсвүүдийг хэлэлцэж баталлаа. Зураг: МҮОНРТ

АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 32 дугаар хуралдаан долоодугаар сарын 1-нд болж, зочдыг хүлээн авах нислэг үйлдвэрлэлийн бэлэн байдал, “АСЕМ вилла” хотхонд байрлах төрийн тэргүүн нарт үзүүлэх үйлчилгээний төсөв, 2 талын уулзалтуудын гэр байгуулах, тохижуулах, үйлчилгээ үзүүлэх төсөв болон бусад асуудал хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд АСЕМ-д оролцох зочдыг хүлээн авах, аюулгүй байдлыг хангах, нислэг үйлдвэрлэлийн бэлэн байдлыг хангах төлөвлөгөөг Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)-аас танилцууллаа.

Одоогоор ИНЕГ-т дээд түвшний уулзалтаар 23 улсын 28 агаарын хөлөг буух захиалга ирээд байна. Нисэх буудалд зочдын аюулгүй байдлыг хангах, болзошгүй аюул эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хуваарийн дагуу ажлууд үргэлжилж байна.

АСЕМ-аар ирэх төрийн тэргүүн нар болон өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид 2 талын уулзалтууд хийх 6 гэрийг “АСЕМ вилла”-д барьж тохижуулах аж. Үүнтэй холбоотой цахилгаан, үйлчилгээний төсвийг хэлэлцэж баталлаа.

Мөн АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын зохион байгуулалтад ажилласан албан байгууллага, ажилтнууд, сайн дурынхан, хувь хүмүүст дурсгах бэлэг дурсгалын зүйлсийн зардлын талаар хэлэлцэв.

Хуваалцах