Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Шадар сайд бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

Их эзэн Чингис хааны мэндэлсэн “Монгол бахархал”-ын өдөр буюу өчигдөр Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва “Гудамж” төслийн хүрээнд нийслэлийн хэмжээнд хийж гүйцэтгэсэн бүтээн байгуулалтын ажлуудтай биечлэн танилцлаа.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шадар сайд бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа
Шадар сайд бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Зураг: МҮОНРТ

Их эзэн Чингис хааны мэндэлсэн “Монгол бахархал”-ын өдөр буюу өчигдөр Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва “Гудамж” төслийн хүрээнд нийслэлийн хэмжээнд хийж гүйцэтгэсэн бүтээн байгуулалтын ажилтай биечлэн танилцлаа.

Одоогийн байдлаар төслийн хүрээнд автозамын 33 уулзварыг өргөтгөн шинэчлэхээр төлөвлөснөөс 18 уулзварыг нь ашиглалтад оруулаад байна. Энэ ажилд үндэсний 58 аж ахуйн нэгж байгууллага оролцож 5000 гаруй хүнийг ажлын байраар хангажээ.

Нийслэлийн бүтээн байгуулалтын ажилтай танилцах үеэр Шадар сайд Д.Тэрбишдагва Монгол хүнд хийе бүтээе гэсэн сэтгэл байвал чадахгүй бүтээхгүй зүйл байдаггүйг бэлхнээ харуулж байгаа нь үнэхээр Монголын бахархал юм. Бидний нүдэнд харагдаж, гарт баригдахуйц бүтээн байгуулалтыг хийсэн залуучуудаараа бид бахархах ёстой. Өнөөдөр Монгол бахархлын баярын өдөр гээд бүх нийтээрээ амарч байгаа хэдий ч зам барилгын ажил дээр олон залуус хүйтнээс өмнө ажлаа дуусгах гэж цаг нартай уралдан хөдөлмөрлөж байна. Шинэчлэлийн Засгийн газар ажил хийж бүтээж буй хүн бүрийг дэмжин ажиллах болно гэсэн юм.

Түлхүүр үг:шадар сайд
Хуваалцах