Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Шадар сайд НҮБ-ын суурин зохицуулагчийг хүлээн авч уулзана

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг өөрийн эх орондоо Онцгой байдлын албыг бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах салбарыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж ирснийг өндрөөр үнэлж НҮБ-аас “Манлайлагч-Төрийн түшээ”-гээр өргөмжилсөн билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шадар сайд НҮБ-ын суурин зохицуулагчийг хүлээн авч уулзана
Шадар сайд НҮБ-ын суурин зохицуулагчийг хүлээн авч уулзана. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг өөрийн эх орондоо Онцгой байдлын албыг бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах салбарыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж ирснийг өндрөөр үнэлж НҮБ-аас “Манлайлагч-Төрийн түшээ”-гээр өргөмжилсөн билээ.

Мөн Монгол Улс Азийн бүс нутгийн болон олон улсын хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого тодорхойлоход манлайлах үүрэгтэйгээр оролцох болсоны илэрхийлэл юм гэдгийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Тусгай төлөөлөгч Роберт Глассер онцлон тэмдэглэсэн.

Тэгвэл өнөөдөр Шадар сайд У.Хүрэлсүх Гамшгийн эрсдэлийг бууруулах НҮБ-ын Манлайлагч төрийн түшээгээр өргөмжлөгдсөнтэй холбогдуулан НҮБ-ын суурин зохицуулагч, хатагтай Беате Транкманныг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзах юм.Уулзалтын үеэр НҮБ, Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцана. Уулзалт Шадар сайдын өрөөнд 12:00 цагаас болно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах