Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шадар сайд сурагчдад зохиогчийн эрхийн гэрчилгээ гардууллаа

Монголын Ерөнхий боловсролын дунд сургуулиудын багш нарын холбооноос Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд гар зургийн олимпиадыг жил бүр зохион байгуулдаг.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шадар сайд сурагчдад зохиогчийн эрхийн гэрчилгээ гардууллаа
Шадар сайд сурагчдад зохиогчийн эрхийн гэрчилгээ гардууллаа. Зураг: МҮОНРТ

Монголын Ерөнхий боловсролын дунд сургуулиудын багш нарын холбооноос Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд гар зургийн олимпиадыг жил бүр зохион байгуулдаг. Энэ сарын 28-29-нд болсон найм дахь удаагийн олимпиадыг Оюуны өмчийн газартай хамтран зохион байгуулжээ.

Өмнөх олимпиадуудад 1500 орчим сурагч хамрагдаж байсан бол энэ жилийн арга хэмжээнд 2000 орчим сурагч оролцсон олимпиадын цар хүрээ жилээс жилд өргөжиж байгааг илэрхийлж байгаа юм. Зохиогчийн эрхийг дээдлэх соёлыг хүүхэд багачуудад олгох зорилгоор олимпиадад амжилттай оролцон түрүүлсэн 6-12 ангийн сурагчдад зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосныг Шадар сайд Ц.Оюунбаатар өнөөдөр гардууллаа.

Хуваалцах