Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Шадар сайд тушаал гаргалаа

БНХАУ-ын Тяньжин хот дахь далайн усан боомтыг энэ сарын 21-ний өдрөөс эхлэн Тяньжины чөлөөт худалдааны туршилтын боомтын бүс болгож буйтай холбогдуулан тус боомтын бүсэд монгол, хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Шадар сайд У.Хүрэлсүх тушаал гаргажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шадар сайд тушаал гаргалаа
Шадар сайд тушаал гаргалаа. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Тяньжин хот дахь далайн усан боомтыг энэ сарын 21-ний өдрөөс эхлэн Тяньжины чөлөөт худалдааны туршилтын боомтын бүс болгож буйтай холбогдуулан тус боомтын бүсэд монгол, хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Шадар сайд У.Хүрэлсүх тушаал гаргажээ.

Шадар сайдын тушаалд Монгол Улсаас БНХАУ-ын Тяньжин хотын Бинхай дүүрэгт явуулах худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудал хариуцсан монголын талын ажлын хэсгийг байгуулсан байна. Тус ажлын хэсэгт Монгол, Хятадын төр засгийн түвшинд хэлэлцсэн тохиролцсоны дагуу Монгол улс далайд гарах гарцыг баталгаатай болгох, тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлэх, хоёр талын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих, өргөжүүлэх, энэхүү үйл ажиллагаанд төрийн бус байгууллагууд, мэргэжлийн эвсэлд холбоодыг татан оролцуулж ажиллахыг Шадар сайд У.Хүрэлсүх үүрэг болгожээ.

Хуваалцах