Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шадар сайд үйлдвэрүүдэд ажиллалаа

Монгол Улсын Шадар сайд, Хүнсчдийн холбооны тэргүүн Д.Тэрбишдагва удахгүй болох хүнсчдийн баярын өдрийг угтаж өчигдөр “Хүнсний манлай үйлдвэр” шалгаруулалтад нэрээ дэвшүүлсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шадар сайд үйлдвэрүүдэд ажиллалаа
Шадар сайд үйлдвэрүүдэд ажиллалаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Шадар сайд, Хүнсчдийн холбооны тэргүүн Д.Тэрбишдагва удахгүй болох хүнсчдийн баярын өдрийг угтаж өчигдөр “Хүнсний манлай үйлдвэр” шалгаруулалтад нэрээ дэвшүүлсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тэрээр “Мах маркет” ХХК, "Арвайн үндэс" ХК-ийн үйлдвэрүүдтэй танилцжээ.

Ийнхүү хүнсний салбарын хэд хэдэн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан Шадар сайд зах зээлийн хүнд үеийг даван туулж эдүгээ дэлхийн хэмжээнд сэтгэн хийж бүтээж байгаа залуучуудаараа бахархаж байна гээд олон улсын стандартад нийцсэн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж ард иргэдээ эрүүл аюулгүй хүнсээр хангах үйлсдээ улам их амжилт гарган ажиллахыг захижээ.

Хуваалцах