Шадар сайдын эрхлэх хүрээний агентлагууд хамтран ажиллахаар боллоо
Уулзалтад оролцогчид ярилцаж зөвшилцсөний үр дүнд одоо тулгараад байгаа маргаантай асуудлууд болон хууль дутуу ойлгоод байгаа асуудлын хүрээнд хэрхэн зөвөөр ойлгох тухай зөвлөмж гарган, холбогдох эрх бүхий байгууллагаар батлуулсаны дараа орон нутаг дахь салбар нэгжүүдэд хүргүүлье гэсэн шийдвэрт хүрч
Мэдээллийн алба

Худалдан авах ажиллагаанд бараа, ажил, үйлчилгээний оюуны өмчийн эрхийн патенттай компаниудын асуудлыг хэрхэн зохицууулах, оюуны өмчийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр цаашид авах бодлого, арга хэмжээг тодорхойлох, төрийн байгууллага хоорондын уялдааг сайжруулах зорилгоор өнгөрсөн баасан гарагт Шадар Сайдын Ажлын Алба, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Оюуны өмчийн газар, Худалдан авах ажиллагааны газар хамтарсан уулзалт хийжээ.
Уулзалтад оролцогчид ярилцаж зөвшилцсөний үр дүнд одоо тулгараад байгаа маргаантай асуудлууд болон хууль дутуу ойлгоод байгаа асуудлын хүрээнд хэрхэн зөвөөр ойлгох тухай зөвлөмж гарган, холбогдох эрх бүхий байгууллагаар батлуулсаны дараа орон нутаг дахь салбар нэгжүүдэд хүргүүлье гэсэн шийдвэрт хүрчээ.


















