Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Шадивланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шадивлан зусланд шар өвс шатаасны улмаас түймэр гарлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 12:00 цагт ирсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шадивланд гарсан түймрийг бүрэн унтраалаа
Шадивланд гарсан түймрийг бүрэн унтраалаа. Зураг: МҮОНРТ

Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шадивлан зусланд шар өвс шатаасны улмаас түймэр гарлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 12:00 цагт ирсэн.

Түймрийн улмаас 6 айлын зуслангийн байшин шатаж байсан бөгөөд галын тархалтыг зогсоож, 13:15 цагт бүрэн унтраалаа.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 74, 34, 10, 63 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 57 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажилласан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах