Шагнал, “зарлан дуудах хуудас” зэрэгцсэн өдрүүд
Улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн асуудлыг хөндсөн нэгэн нийтлэл дээр өнгөрсөн 4 дүгээр сард хэрэг үүсгээд байсан аж.
Мэдээллийн алба

“Мантуушийн маапаан”, “Хөсөр хаяж, алдаж асгасан газрын тос” нэртэй бүтээлээрээ 2013 оны “Балдорж” шагналын шилдэг бүтээлийн эзнээр шалгараад буй “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Ч.Үл-Олдоход Сүхбаатар дүүргийн шүүхээс зарлан дуудах хуудас иржээ.
Улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн асуудлыг хөндсөн нэгэн нийтлэл дээр өнгөрсөн 4 дүгээр сард хэрэг үүсгээд байсан аж. Тэр дагуу дүүргийн шүүхээс яллах дүгнэлт гаргасан бөгөөд шүүх хурал нь энэ сарын 27-нд болох юм байна.


















