Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шахмал түлшний үндсэн түүхий эдийг солих ажил эхэллээ

"Тавантолгой түлш" ХХК нь шахмал түлшний үндсэн түүхий эдийг солих, чанарыг сайжруулах, стандартыг шинээр боловсруулах ажлын хүрээнд ШУА-ийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шахмал түлшний үндсэн түүхий эдийг солих ажил эхэллээ
Шахмал түлшний үндсэн түүхий эдийг солих ажил эхэллээ. Зураг: МҮОНРТ

"Тавантолгой түлш" ХХК нь шахмал түлшний үндсэн түүхий эдийг солих, чанарыг сайжруулах, стандартыг шинээр боловсруулах ажлын хүрээнд ШУА-ийн харьяа Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл болон гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж байна.Өнөөдрийн байдлаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн уурхайгаас ачуулсан эхний 15 вагон баяжуулсан нүүрс "Тавантолгой түлш" ХХК-ийн үйлдвэрийн талбайд буусан ба үлдсэн нүүрсийг хуваарийн дагуу татан авах юм.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн баяжуулсан нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэн хагас үйлдвэрлэлийн туршилтын ажлууд хийгдэх ба эрдэмтдийн зөвлөлөөс гарсан дүгнэлт, зөвлөмж, шийдвэрт үндэслэж хэрэглээнд нэвтрүүлнэ гэж "Тавантолгой түлш" ХХК-иас мэдээллээ.

Хуваалцах