Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шал угаах нь эрүүл мэндэд тустай

Эрүүл мэндээ сайжруулахад чиглэсэн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх гэдэг нь өдөрт 30 минут түүнээс дээш хугацаагаар алхах, гүйх, аялах, морь унах, ногоо арчлах, хүүхэдтэй тоглох гэх мэт биеийн хөдөлгөөн юм.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шал угаах нь эрүүл мэндэд тустай
Шал угаах нь эрүүл мэндэд тустай. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндээ сайжруулахад чиглэсэн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх гэдэг нь хүн өдөрт 30 минут буюу түүнээс дээш хугацаагаар алхах, гүйх, аялах, морь унах, ногоо арчлах, хүүхэдтэй тоглох гэх мэт биеийн хөдөлгөөн юм. Тухайлбал яаралгүй алхах, лифтний оронд шатаар өгсөх, дугуйгаар явах, шал угаах гээд ямар ч хөдөлгөөн таны эрүүл мэндэд тустай.

Бие махбодийн үйл ажиллагааг сайжруулах:

·Яс шөрмөсийг чангаруулж, бат бөх болгоно

·Булчингийн хүч, тэсвэрийг сайжруулна

·Булчин, үе мөчийг уян болгоно

·Хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулна

·Сэтгэцийн үйл ажиллагааг сайжруулна

·Гэмтэхээс сэргийлнэ

·Хүч тэнхээтэй, энергитэй болно

Эрүүл мэндийг сайжруулах:

·Цусны даралтыг багасгана

·Уушги, зүрхний үйл ажиллагааг сайжруулна

·Дархлал сайжирна

·Биеийн эсэргүүцэл нэмэгдэнэ

·Таргалахаас сэргийлнэ

·Нурууны өвчин багасна

Оюун ухаан , нийгмийн идэвх, сэтгэл санааны байдлыг дээшлүүлэх:

·Оюун ухааны чадамжийг дээшлүүлнэ

·Бухимдлыг багасгаж, сэтгэл гутралаас гаргана

·Сэргэлэн, овсгоотой болгоно

·Сайн, бат бөх нойрсоно

·Нийгмийн идэвх сайжирна

Түлхүүр үг:хорвоогийн сонин хачин
Хуваалцах