Шалгалтаар илэрсэн зөрчил хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцлийг хангахгүй байна
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар “Гандирс од” ХХК-нд боловсруулсан зураг төслийн дагуу “Санхеро” ХХКомпани ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2016/522 дугаартай актаар байнгын ашиглалтад оруулсан Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэ
Мэдээллийн алба






Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар “Гандирс од” ХХК-нд боловсруулсан зураг төслийн дагуу “Санхеро” ХХКомпани ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2016/522 дугаартай актаар байнгын ашиглалтад оруулсан Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 170 дугаар цэцэрлэгийн барилгын ашиглалтын байдалд хяналт шалгалт хийгдлээ.Шалгалтаар хаалганы гонхны тоосгон хананд хагарал, цууралт үүссэн, зарим анги бүлгийн тусгаарлах хана хөндлөн хагаралтай, гал тогоо, хоолны заалны агааржуулалтын сорох систем бүрэн ажилладаггүй, 120 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн бага сургуулийн зориулалттай байранд 600 гаруй хүүхдийн цэцэрлэг ажиллаж байгаагаас гал тогооны ачаалал төлөвлөсөн хэмжээнээс нэмэгдсэн, ажлын байранд уур цан ихээр үүссэнээс маш их чийгтэй, хана тааз, цонхнуудын 3 талын амалгаа хэсгүүдэд хөгц мөөгөнцөр үүссэнээс хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцлийг хангахгүй болсон байна. Илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор “Сан херо” ХХК-д улсын ахлах байцаагчдын хамтарсан албан шаардлага өгч, НХОГ-т ажлын гүйцэтгэлд хяналт тавих үүрэг чиглэл өгч ажиллалаа. Цонхны амалгаа хэсэгт үүссэн хөгц мөөгөнцөр Үүдний хэсэг болон ханын хагаралууд


















