Шалгалтаар түүхий эдийг хамт хадгалсан дамжин бохирдол үүсэх эрсдэлтэй зөрчил илэрлээ
Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ноогдуулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлэхээр шийдвэрлэв.
Мэдээллийн алба












Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/79 тоот “Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу хүнсний чанар, стандартын, мал эмнэлгийн, эрүүл ахуй, халдвар хамгааллын, хөдөлмөрийн, нийгмийн хамгааллын, хөдөлмөр эрүүл ахуйн хяналтын чиглэлүүдээр Хүнс комплекс ХХК, Очир дагинас ХХК, Хосгарьд ХХК, Тун од ХХК, Дөрвөн од интернэшнл ХХК-иудын хиам махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж, батлагдсан хяналтын хуудасны дагуу эрсдэлийн үнэлгээ хийхэд 1.2.1 кодтой “Мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг шалгах хяналтын хуудас”-ны үнэлгээгээр 4 үйлдвэр дунд, 1 бага эрсдэлтэй үнэлэгдсэн байна.Шалгалтаар бэлэн болон дамжлага дундын бүтээгдэхүүн, түүхий эдийг хамт хадгалсан дамжин бохирдол үүсэх эрсдэлтэй, үндсэн түүхий эд махны чанар, аюулгүй байдлын баталгаажилт шаардлага хангахгүй, бүтээгдэхүүний шошгоны мэдээлэл зөрүүтэй, дотоодын хяналт хангалтгүй зэрэг зөрчил дутагдал илэрлээ.Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ноогдуулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлэхээр шийдвэрлэв.Шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, технологич, эрүүл ахуйч, инженер техникийн ажилтан, лабораторийн эрхлэгч нарт мэргэжил аргазүйн болон хууль эрхзүйн чиглэлээр зөвлөгөө өгч ажиллалаа. Шалгалт үргэлжилж байна.


















