Шангрилад ажиллаж байсан хятад ажилчдыг албадан гаргана
Хүүхдийн паркийн хашаанд баригдаж буй “Шангрила” зочид буудал шатсан хэрэг гарсан. Тэр үеэр тус барилгад ажиллаж байсан хятад иргэд гарч зугатсан гэх бөгөөд тэдгээрийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас шалгахаар авч явсан аж.
Мэдээллийн алба

Энэ талаар тус газрын хэвлэлийн төлөөлөгч Т.Сэлэнгэ “Эдгээр хятад иргэн барилгад ажиллахаар гал түймэр гарсан өдрийн өглөө нь ирсэн юм билээ. Гэхдээ үйл ажиллагаагаа эхлээгүй байсан учраас тэднийг ажилласан гэх үндэслэл байхгүй. Тэдгээр хятад иргэн Бизнес ангиллаар орж ирсэн атлаа өөр чиглэлээр ажиллах гэж байсан нь асуудал үүсгэсэн болохоор бид тэр 11 хүнийг саатуулан шалгасан. Шалгаж дууссан тул өнөөдрөөс тэдгээр иргэнийг Монгол Улсаас албадан гаргах арга хэмжээ авч байна” гэлээ.