Шангрилагийн барилга шатаж байна
Хотын төвд буюу хүүхдийн паркын хашаан дотор баригдаж буй MCS компанийн Шангрила зочид буудлын барилга дээр гал гарч байна.
О.
О.Шинэтуяа
Мэдээллийн алба
Уншихад 1 минут


Хотын төвд буюу хүүхдийн паркын хашаан дотор баригдаж буй MCS компанийн Шангрила зочид буудлын барилга дээр гал гарч байна. Уг барилгыг хүлээлгэн өгөхөд бэлэн болсон бөгөөд анх 7 давхарт гал гарч эхэлсэн гэнэ. Яг одоогоор галын цар хүрээ нэмэгдэж байгаа бөгөөд гал унтраах анги хүч нэмэгдүүлэн ажиллаж буй аж. Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад энэ талаарх мэдээллийг шалгаж байна гэв.
Хуваалцах


















