Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Шангрилагийн галын шалтгаан ирэх долоо хоногт гарна

“MCS” группын бариулж буй Шангрила зочид буудлын барилгад гал гарсан талаар бид өмнө нь шуурхай мэдээлсэн. Тухайн үед Онцгой байдлын Ерөнхий газрын дарга Т.Дуламдорж энэ долоо хоногт багтаан галын шалтгааныг зарлана гэж байсан билээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шангрилагийн галын шалтгаан ирэх долоо хоногт гарна
Шангрилагийн галын шалтгаан ирэх долоо хоногт гарна. Зураг: МҮОНРТ

“MCS” группын бариулж буй Шангрила зочид буудлын барилгад гал гарсан талаар бид өмнө нь шуурхай мэдээлсэн. Тухайн үед Онцгой байдлын Ерөнхий газрын дарга Т.Дуламдорж энэ долоо хоногт багтаан галын шалтгааныг зарлана гэж байсан билээ.

Үүнтэй холбогдуулан тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны мэргэжилтэнтэй холбогдоход “Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байна. Ирэх долоо хоногоос гарах байх. Манай шинжээчид өдөр, шөнөгүй ажиллаж байгаа. Ер нь галын шалтгаан тийм амар тогтоогддог зүйл биш. "Нарантуул" олон улсын худалдааны төвийн галын шалтгаан ч одоо хүртэл гараагүй байгаа шүү дээ” гэв.

Хуваалцах