Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Шанхай хотын олон улсын нисэх буудалд халдлага гарчээ

БНХАУ-ын Шанхай хотын олон улсын нисэх буудалд 1 этгээд гар аргаар хийсэн тэсрэх бөмбөг дэлбэлж, халдлага үйлджээ. Өчигдөр орон нутгийн цагаар 14 цаг 30 минутын үед нисэх буудлын зорчигчдын хоёрдугаар терминалын ойролцоо

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шанхай хотын олон улсын нисэх буудалд халдлага гарчээ
Шанхай хотын олон улсын нисэх буудалд халдлага гарчээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Шанхай хотын олон улсын нисэх буудалд 1 этгээд гар аргаар хийсэн тэсрэх бөмбөг дэлбэлж, халдлага үйлджээ. Өчигдөр орон нутгийн цагаар 14 цаг 30 минутын үед нисэх буудлын зорчигчдын хоёрдугаар терминалын ойролцоо тус халдлага гарсан байна. Гэхдээ хоёр удаагийн дэлбэрэлт болоход азаар хүний амь үрэгдээгүй, харин 4 хүн хөнгөн шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн талаар орон нутгийн цагдаа нар мэдээллээ. Халдлага үйлдсэн этгээд дараа нь өөрийгөө хутгалж, амиа егүүтгэхийг оролдсон байна.

Тус этгээдийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна. Өмнө нь Хятадын нийслэл Бээжин хотын нисэх буудалд тэргэнцэртэй эрэгтэй олны анхаарлыг татах зорилгоор тэсрэх бөмбөг дэлбэлж байсан удаатай. Түүнд Хятадын шүүхээс 6 жил хорих ял оноож байсан юм.

Харин Шанхай хотын Пудон олон улсын нисэх буудалд энэ удаагийн халдлагыг ямар шалтгаанаар зохион байгуулсан нь одоогоор тодорхойгүй байна. Халдлагын улмаас 3 нислэг хойшилсон, бусад байдлаар Пудон нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн үргэлжилжээ.

Хуваалцах