Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалт Циндаод эхэллээ

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хуралдаан Хятадын Циндао хотод дөнгөж түрүүхэн эхлээд байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалт Циндаод эхэллээ
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалт Циндаод эхэллээ. Зураг: МҮОНРТ

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хуралдаан Хятадын Циндао хотод дөнгөж түрүүхэн эхлээд байна. Энэ нь ирэх 6 р сарын 9-10 ны хооронд тус хотод болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд уулзалтын бэлтгэлийг хангах сүүлчийн шатны хуралдаан юм. . тодруулбал дээд уулзалтанд оролцох төр засгийн тэргүүн нарын гарын үсэг зурж батлах шийдвэр баримт бичгүүдийг эхийг эцэслэн зөвшилцөх юм байна.

ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров тэргүүтэй төлөөлөгчид энэ уулзалтанд оролцож байна. Үүний зэрэгцээ Оросын гадаад хэргийн сайд 2 орны хувьд энэ оны улс төрийн чухал үйл явдал болох ОХУ-ын төрийн тэргүүний БНХАУ д хийх төрийн айлчлалын бэлтгэл ажлыг хангахаар Бээжин хотноо уулзалт хэлэлцээнүүдийг хийсэн юм. Өчигдөр Хятадын удирдагч Си Зиньпин түүнийг хүлээн авч уулзсаны дээр Хятадын төрийн зөвлөлийн гишүүн гадаад хэргийн сайд Ван И, Лавров нарын уулзалт хэлэлцээ мөн болсон юм. Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нь өнгөрсөн 2017 оноос Энэтхэг Пакистан улсуудаар хүрээгээ тэлсэн юм.

Хуваалцах