Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Шанхайн оршин суугчид хатуу хөл хориог шүүмжилж байна

Орон сууцны захиргааныхан, түрээслэгчдийг хотхоны өөр хэсэг рүү нүүхийг хүсч нөхөн олговор санал болгожээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шанхайн оршин суугчид хатуу хөл хориог шүүмжилж байна
Шанхайн оршин суугчид хатуу хөл хориог шүүмжилж байна. Зураг: МҮОНРТ

Шанхай хотын оршин суугчид, орон сууцны хотхонуудыг коронавирусний халдвар авсан өвчтөнүүдийг тусгаарлах газар болгож байгаад эрх баригчдаа шүүмжилжээ.

Хатуу хөл хорио үргэлжилж байгаа Шанхай хотод пүрэв гарагийн байдлаар нийт 23072 шинэ халдвар бүртгэгдсэний ихэнх нь шинж тэмдэггүй байна гэж албаныхан мэдээлжээ. Энэ нь халдварын дэгдэлт нэмэгдсэнээс хойш анх удаа өдөрт илрэх тохиолдлын тоо өмнөх өдрөөс буурсан үзүүлэлт болжээ. Пүрэв гарагт Шанхай хотын зүүн хэсэгт орших Пудон дүүргийн төрийн өмчит орон сууцны хорооллын зарим түрээслэгчдийг, халдвар авсан өвчтөнүүдэд тусгаарлах байр гаргаж өгөхийн тулд байраа султгаж өгөхийг шаардсанаас болж эсэргүүцэлтэй тулгарчээ.

Орон сууцны захиргааныхан, түрээслэгчдийг хотхоны өөр хэсэг рүү нүүхийг хүсч нөхөн олговор санал болгожээ.

Энэ мэтээр засаг захиргааны зүгээс хэрэгжүүлж байгаа хөл хорионы арга хэмжээнд хотын оршин суугчид сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж олон нийтийн сүлжээнд эрх баригчдыг шүүмжилсэн дүрс бичлэгүүд ихээр нийтэлж байсан ч удалгүй устгагдаж байна. Хятадын Засгийн газар удаан үргэлжилсэн хөл хориог эсэргүүцэж байгаа иргэдийн байр суурийг нуун дарагдуулахыг хичээж байгаа бололтой гэж барууны зарим хэвлэлүүд мэдээлж байна. Шанхай хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өндөр настай олон өвчтөн “Ковид-19”-ийн халдварын улмаас нас барсан боловч Засгийн газрын албан ёсны мэдээлэлд 2020 оноос хойш тус хотод энэ өвчнөөр нас барсан тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдэгдсэнийг BBC онцолж байна.

Хуваалцах