Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Шанти праяс-3" олон улсын сургуульд оролцож байна

Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын "Бирендра"-гийн энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд "Шанти праяс-3" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль энэ сарын 20-нд нээлтээ хийжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Шанти праяс-3" олон улсын сургуульд оролцож байна
"Шанти праяс-3" олон улсын сургуульд оролцож байна. Зураг: МҮОНРТ

Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын "Бирендра"-гийн энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд "Шанти праяс-3" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль энэ сарын 20-нд нээлтээ хийжээ.

Балба Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Номхон далай дахь цэргийн командлал болон Дэлхийн энхийн ажиллагааны санаачлага хөтөлбөртэй хамтран жил бүр зохион явуулдаг энхийг дэмжих ажиллагааны энэхүү сургуульд 28 улсын 800 гаруй цэргийн алба хаагчид оролцож байна.

Балба Улсад 3 дахь удаагаа зохиогдож буй энэхүү сургууль дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчний талаас хурандаа Д.Өлзийбаярын ахалсан 8 офицер штабын сургалт дадлагад, салаадын хээрийн сургуульд Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн салаа тус тус оролцож байна. Сургууль ирэх сарын 3-ны өдөр хүртэл үргэлжилнэ гэж дэд хурандаа Р.Энхболдоос мэдээлэл ирүүллээ.

Хуваалцах