Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Шар аалзнууд "MAZDA"-г бухимдуулав

Авто машин үйлдвэрлэгч "Мазда" компани 2010-2012 онд АНУ-ын зах зээлд борлуулагдсан 42 000 ширхэг "Mazda 6" маркийн машиныг зах зээлээс эргүүлэн татах шийдвэр гаргажээ. Үүний шалтгаан нь тухайн маркийн машины түлшний савны агааржуулагч хоолойд аалз үүрлэх болж, үүний улмаас түлшний савны даралтыг нэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шар аалзнууд "MAZDA"-г бухимдуулав
Шар аалзнууд "MAZDA"-г бухимдуулав. Зураг: МҮОНРТ

Авто машин үйлдвэрлэгч "Мазда" компани 2010-2012 онд АНУ-ын зах зээлд борлуулагдсан 42 000 ширхэг "Mazda 6" маркийн машиныг зах зээлээс эргүүлэн татах шийдвэр гаргажээ. Үүний шалтгаан нь тухайн маркийн машины түлшний савны агааржуулагч хоолойд аалз үүрлэх болж, үүний улмаас түлшний савны даралтыг нэмэгдүүлж байгаатай холбоотой гэнэ.

Тодруулбал, нүүрстөрөгчийн орчинд үүрлэх дуртай шар аалзнууд тухайн маркийн автомашины түлшний савны агааржуулагч хоолойд үүр засан "тухлах" болсны улмаас түлшний саванд агаарын даралт үүсч, шатахуун асгарах, муугаар бодвол гал гарах хүртэл аюул нүүрлэх болсон байна. Иймэрхүү асуудал тус компанийн хувьд анхных биш.

2011 онд тус компани яг ийм шалтгаанаар зах зээлээс өөрийн бүтээгдэхүүнээ татаж, засварлаж байсан бөгөөд агааржуулагч хоолойн амсарт хамгаалалт нэмж хийсэн ч автомашин сонирхогч аалзнуудыг зогсоож чадаагүй ажээ. Нэгэнт хачин зуршилтай аалзыг дийлэхгүйг мэдсэн "Мазда" энэ удаа автомашины программ хангамжид шинэчлэл хийж, түлшний савны даралтыг хянах системийг засварлахаар болсон гэнэ.

Хуваалцах