Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шар будааны ач тус

Шар будаа нь исэлдэлтийн эсрэг үйлчилгээтэй ферулын хүчил, катехин зэрэг фенолт нэгдлүүдээр баялаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шар будааны ач тус
Шар будааны ач тус. Зураг: МҮОНРТ

Шар будаа нь исэлдэлтийн эсрэг үйлчилгээтэй ферулын хүчил, катехин зэрэг фенолт нэгдлүүдээр баялаг. Судалгаагаар ферулын хүчил нь шархны эдгэрэлт, арьсны эрүүл мэндэд тустайгаас гадна үрэвслийн эсрэг үйлдэлтэй нь тогтоогдсон байна. Мөн түүнчлэн катехин нь цусан дахь хүнд металлуудыг өөртөө нэгтгэн хүнд металлын хордлого болохоос сэргийлдэг.Нэг аяга (174 г) шар будаанд:Илчлэг: 207 ккал

Нүүрс ус: 41 гЭслэг: 2.2 гУураг: 6 гӨөх тос: 1.7 гФосфор: 25 хувь (өдрийн зөвлөмж хэмжээний)Магни: 19 хувьФолийн хүчил: 8 хувьТөмөр: 6 хувь

Бусад будаануудтай харьцуулахад шар будаа нь төгс уургийг илүү агуулдаг.Шар будаа нь эслэгийн агууламж өндөртэй тул цусан дахь сахарын хэмжээг зохицуулахад тустай. Мөн гликемийн индекс багатай тул цусан дахь сахарын түвшинг огцом нэмэгдүүлдэггүй. Судалгаагаар 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй 105 өвчтөнд шар будаанд суурилсан өглөөний цайг хэрэглүүлэхэд хоолны дараа цусан дахь сахарын хэмжээ буурч байсан байна.Шар будаанд агуулагдах уусдаг эслэг нь холестеролын түвшинг бууруулдаг. Шар будаа нь глютен агуулдаггүй тул глютенд харшилдаг хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.Эх сурвалж: НЭМҮТ

Хуваалцах