Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

"Шар хантаазтан"-уудын эсэргүүцэж буй асуудлыг шийдвэрлэх бүх нийтийн хэлэлцүүлэг зарлалаа

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Шар хантаазтан”-уудын эсэргүүцэж буй асуудлыг шийдвэрлэх бүх нийтийн хэлэлцүүлэг зарлалаа. Тэрбээр энэ тухай ард иргэддээ хандан захидал бичсэн байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Шар хантаазтан"-уудын эсэргүүцэж буй асуудлыг шийдвэрлэх бүх нийтийн хэлэлцүүлэг зарлалаа
"Шар хантаазтан"-уудын эсэргүүцэж буй асуудлыг шийдвэрлэх бүх нийтийн хэлэлцүүлэг зарлалаа. Зураг: МҮОНРТ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Шар хантаазтан”-уудын эсэргүүцэж буй асуудлыг шийдвэрлэх бүх нийтийн хэлэлцүүлэг зарлалаа. Тэрбээр энэ тухай ард иргэддээ хандан захидал бичсэн байна.

Эммануэль Макрон 2300 үгтэй захидлаараа Франц даяар гурван сарын хугацаатай бүх нийтийн хэлэлцүүлэг өрнүүлж, энэ нь "Шар хантаазтан"-уудын эсэргүүцлийг зөөлрүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

Ингэхдээ тэрбээр шинэ содон санаануудыг сонсоно гэсэн байна. Гэхдээ Францын Ерөнхийлөгчийн хэлж байгаа шинэ санаанууд өөрийг нь “баячуудын ерөнхийлөгч” гэсэн нэр авахад хүргэсэн эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөртэй нь нийцэж байх ёстой. “Миний хувьд хориотой асуудал гэж байхгүй. Бид ардчилсан нийгэмд байдаг юм болгоныг хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ бид ядаж л ярих, солилцох, хэлэлцэхээс айхгүй гэдгээ харуулах болно” гэж Эммануэль Макрон захидалдаа бичсэнийг хэвлэлүүд иш татжээ.

Хэлэлцүүлгийн хувьд иргэд орон нутгийн удирдлагууддаа өөрсдийн гомдолтой, сэтгэл дундуур байгаа асуудлаа хэлэх боломж олдож буй юм байна. Харин Ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ хэлэлцүүлгүүдийн үеэр бодлого төлөвлөгөөгөө танилцуулна. Тэрбээр улс орноо тойрон хотуудын захиргааныхантай уулзана. Тодруулбал, хамгийн эхний хурал мягмар гарагт болно.

11 дүгээр сард эхэлсэн "Шар хантаазтан"-уудын хөдөлгөөн одоо ес дэх долоо хоногтоо үргэлжилж, зарим үед хүчирхийлэл, эмх замбараагүй байдал үүсч байна. Гэвч Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны хувьд байр сууриндаа үнэнч тууштай байх болно гэдгээ хэлж байгаа юм.

Хуваалцах