Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шар хантаазтанууд кинонд тоглолоо

АНУ-ын Хавай мужийн Хонолулагийн олон улсын кино наадамд тавдугаар сарын 21-22-нд оролцох “Гийчин” киноны зураг авалт Чингисийн талбайд боллоо. Энэхүү киноны зураг авалтад “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн шар хантаазтан, ногоон байгууламжийнхан оролцсон байна.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шар хантаазтанууд кинонд тоглолоо
Шар хантаазтанууд кинонд тоглолоо. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Хавай мужийн Хонолулагийн олон улсын кино наадамд тавдугаар сарын 21-22-нд оролцох “Гийчин” киноны зураг авалт Чингисийн талбайд боллоо. Энэхүү киноны зураг авалтад “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн шар хантаазтан, ногоон байгууламжийнхан оролцсон байна. Киног МУАЖ А.Энхтайван найруулж, гол дүрд нь МУГЖ, төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, МУСТА жүжигчин Ц.Төмөрхуяг, МУГЖ Ж.Сүххуяг нар тоглон “Идуган” энтертэйментийн уран бүтээлчид хамтран бүтээж байгаа юм.

Энэхүү кинонд зуны халуунд халж, хүйтэнд хөрч гадаа гудамжинд ажилладаг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн ажилчид туслах дүрүүдэд тоглож байгаа юм. Тус киноны зохиолч Б.Баярмагнай “Хэнээс ч шан харамж горьдолгүй өөрт оногдсон зам талбайгаа цэвэрлэн цалингийн хэдэн төгрөгөөрөө амь амьдралаа залгуулж явдаг шар хантаазтануудад, зарим хүмүүст заяагаагүй торгон мэдрэмж, хүнлэг сэтгэл, нөр их хөдөлмөрч зан байдаг юм шүү гэдгийг энэ киногоороо харуулахыг зорьжээ.

Түлхүүр үг:шар хантаазтан
Хуваалцах