Шар усны аюулаас сэрэмжлүүлж байна!
2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний эх болон Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 70-90 см нэмэгдэж,
Мэдээллийн алба

2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний эх болон Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 70-90 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн гол үерийн түвшинг 40 см, Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл орчимд олон жилийн дунджийг 75 см даван үерлэж байна.
Мөн Шарын гол, Идэр, Онон, Буянт, Завхан, Чигэртэй, Хариг, Хэрлэн голын эхээр усны түвшин өмнөх өдрөөс 10-20 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 10-40 см, Идэр голын адгаар үерийн түвшинг 5 см даван тус тус үерлэж байна. Маргааш буюу 5 дугаар сарын 11-ны өдөр Сэлэнгэ мөрөн Хутаг сум орчимд усны түвшин 45 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 50 см даван үерлэнэ.
Иймд дээрх голуудын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдэд тавих анхааралаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс
2021-05-10


















