Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шар усны аюулаас сэрэмжлүүлж байна!

2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дунд болон адаг, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Алтай нуруунаас усжих

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шар усны аюулаас сэрэмжлүүлж байна!
Шар усны аюулаас сэрэмжлүүлж байна!. Зураг: МҮОНРТ

2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дунд болон адаг, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Алтай нуруунаас усжих Ховд гол Мянгад сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 45-75 см давсан байна.

Маргааш буюу 5 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ мөрний дагууд усны түвшин 5-15 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 25-90 см даван үерлэнэ. Иймд дээрх голуудын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдэд тавих анхааралаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс
2021-05-12

Хуваалцах