Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шар усны үерээс урьдчилан сэргийлээрэй

Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын график төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалтын хэвийн найдвартай үйл ажиллагааг хангаж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шар усны үерээс урьдчилан сэргийлээрэй
Шар усны үерээс урьдчилан сэргийлээрэй. Зураг: МҮОНРТ

Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын график төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалтын хэвийн найдвартай үйл ажиллагааг хангаж, далан суваг, ус гаргуурын бөглөрөлийг арилгаж, үерийн ус чөлөөтэй нэвтрэх боломжийг алдагдуулж байгаа зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээ авч байна.

Тус ажлын хүрээнд Үерийн далан сувагт хуримтлагдсан мөсийг зөөх, суваг татах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулж, техник хэрэгслийн ашиглалтын хэвийн найдвартай ажиллагааг хангаж шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна.

Мөн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн найдвартай үйл ажиллагааг алдагдуулж буй иргэн, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоох, газар чөлөөлөх арга хэмжээг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран зохион байгуулна.

Хуваалцах