Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
2021 оны 5 дугаар сарын 4-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Шарын гол, Хангай нуруунаас эхтэй Идэр, Завхан болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны
Мэдээллийн алба

2021 оны 5 дугаар сарын 4-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Шарын гол, Хангай нуруунаас эхтэй Идэр, Завхан болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 10-60 см, Идэр гол Их-Уул сум орчимд үерийн түвшинг 10 см даван үерлэж байна.
Маргааш буюу 5 дугаар сарын 5-нд Туул гол Алтанбулаг сум орчимд усны түвшин 15 см, Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд 15-35 см (Хутаг сум орчимд 20 , Хялгант баг орчимд 35 см, Зүүнбүрэн сум орчимд 15, Сүхбаатар орчимд 15 см) нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 20-100 см даван үерлэнэ.
Иймд дээр дурьдагдсан голуудын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдэд тавих анхааралаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс


















