Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Хараа, Алтай нуруунаас усжих Ховд, Хангай нуруунаас эхтэй
Мэдээллийн алба

2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Хараа, Алтай нуруунаас усжих Ховд, Хангай нуруунаас эхтэй Яруу, Орхон голын адаг болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-35 см нэмэгдэж, Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд олон жилийн дундаж түвшинг 60-105 см даван үерлэж байна.
Маргааш буюу 5 дугаар сарын 6-нд Сэлэнгэ мөрний дунд болон адгаар усны түвшин 15-45 см (Хялгант баг орчимд 45 см, Зүүнбүрэн сум орчимд 18, Сүхбаатар орчимд 28 см) нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 40-150 см даван үерлэнэ. Иймд дээр дурьдагдсан голуудын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдэд тавих анхааралаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна.


















