Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Онон, Алтай нурууны Булган, Увс нуурын савын Чигж, Баруунтуруун,

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!. Зураг: МҮОНРТ

2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Онон, Алтай нурууны Булган, Увс нуурын савын Чигж, Баруунтуруун, Хангилцаг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-30 см нэмэгдэж, Түргэн, Чигж, Баруунтуруун, Онон, Халх гол үерийн түвшинг 5-50 см даван үерлэж байна.

Мөн Хэрлэн голын эх болон Сэлэнгэ мөрний дагууд олон жилийн дунджийг 60-145 см давсан байдалтай нэлээд элбэг устай байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдэд тавих анхааралаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс
2021-05-25

Хуваалцах