Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлье

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр маргааш буюу тавдугаар сарын 4-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 15 см нэмэгдэж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлье
Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлье. Зураг: МҮОНРТ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр маргааш буюу тавдугаар сарын 4-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 15 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 10 см даван үерлэх тул шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Иймд:

Туул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд болон гол дагуу аялаж салхилж буй иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдэд тавих анхааралаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах